Шилдэг ажилчдаа урамшууллаа.
#Өд, #Хатад, #Амт, #ТОДИ брэндүүдийг үйлдвэрлэгч "Тнгри Инвест" ХХК Шинэ оны босгон дээр Шилдэг ажилчдаа урамшууллаа.
Манай компани 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн Монгол брэндийг хэрэглэгчдийн хүсэл, сонирхолд нийцүүлэн Дэлхийн технологийг нутагшуулан одоогоор 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа билээ.
Бид 2019 оны Шилдэг, Шилдгийн шилдэг манлайлагч залуусаа тодруулан Шинэ жилийн баяр дээрээ бэлгээ задаллаа.
"ТНГРИ" групп 2016 онд 2 ажилтанд , 2017 онд 3 ажилтанд, 2018 онд 1 ажилтанд 2 өрөө байр бэлэглэж байсан бол энэ жил шилдэг ажилчиддаа буюу 3 залууд
#БайрныУрьдчилгаа_25000000 төгрөгийг олголоо.
"ТНГРИ" групп 2016 онд 2 ажилтанд , 2017 онд 3 ажилтанд, 2018 онд 1 ажилтанд 2 өрөө байр бэлэглэж байсан бол энэ жил шилдэг ажилчиддаа буюу 3 залууд
#БайрныУрьдчилгаа_25000000 төгрөгийг олголоо.
Манай компаний ажилчдын 90% нь шилдэг залуусаас бүрдсэн. Залуу хүн өсөн дэвжих чин хүсэлтэй байхын сацуу хийж буй ажил, эрхэлж буй албан тушаалдаа эзэн нь байж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэдэг байх хэрэгтэй. Нийт компанийхаа хамт олондоо шинэ оны мэнд хүргэе. Та нараараа үргэлж бахархаж явдаг шүү.
Байрны урьдчилгаа 25,000,000 төгрөгөөр шагнагдсан А.Алтангэрэл, Ц.Энхбаатар, Г.Цэнгэл нартаа баяр хүргэн илүү өндөр амжилт хүргэе.